OUTLAW ANDIIN DURSALG LYRICS

Үүрдийн биш энэ амьдралаа үлгэр шиг л жаргаахсан
Үлдсэн амьдрал богинохон шүү жаахан ч гэсэн яарахсан
Гэж бодсоор энэ хорвоогоос та минь дэндүү яараа юу
Үгүй юу хүйтэн жихүүн амьдралд эсвэл даараа юу
Богинхон ч гэсэн энэ амьдралдаа та минь ихийг бүтээжээ
Бас чамлахааргүй зүйлийг биднийхээ төлөө хийж үлдээжээ
Гээд бодоход бидэнд үлдсэн энэ сайхан дурсамж л байна
Эргээд хэзээ ч ирэхгүйг чинь нүднээс нулимс урсаж л байна

Дх: Ямар их үгүйлж байгаа мэдэж байна уу
Яагаад заавал чамайг минь биднээс холдуулж орхиод
Одод түгсэн тэр л шөнийг өглөө босоод би хүлээдэг
Ойлгож байна уу чамайг зүүдэндээ хардаг болохоор
Би ганцхан шөнийг хүлээнэ

2. Хамгийн сүүлд таыхаа гараас цом авсан цөм авсан
Харин тэр мэдээг сонсоод цээжин талаас минь том авсан
Амьдрал гэдэг энэ тоглоомонд танаараа бүүр торгууллаа
Алтан амийг тань тэр хүүхэд биднээс нууцаар оргууллаа
Тэр өдрөөс хойш зөндөө хүнийг цохиж дан норгууллаа
Алдсан үлдсэн өдрүүдэд хэн байснаа ойлгууллаа
Энэ шүлгийг бичиж суухдаа муу дүү нь нулимс унагаж суулаа
Энэ дуугаараа таныхаа гэгээн дурсгалыг мөнхжүүлж дууллаа
Хүн болгонд инээд бэлэглэж явсандаа найз минь чи
Хийж бүтээх эд насандаа бүгдийг орхиод явлаадаа чи
Инээмсэглэж авхуулсан зургийн чинь өмнө зул асгарч
Энэ хорвоо нэг л сайхан хүүгээрээ арай эрт дутахад
Чиний араас бүгд уйлсан чиний араас бүгд дуулсан
Чамайг гэсэн хүмүүсийн зүрхэнд шар ус хуруулсан
Хүн хүнээрээ энэ хорвоод ямар ихээр дутдагийн бэ
Хүн хүнээ амьдралд хайрлаж явцгаая хүмүүс минь ээ
Томоогүйхэн алиалж явсан тэр тодхон дүр чинь
Тоост хорвоог нүдээ чилтэл харуулдах ганцхан үр чинь
Ард чинь үлдэх аав ээж анд найз нөхдүүд чинь
Амьдралаасаа илүү хайртай байсан бүхэн чинь
Юу ч хэлээгүй явсанд чинь бүгдээрээ л гомдсон байх
Тэдэнд бас энэ золгүй явдал дэндүү томдсон байх
Хүн мөн биеийг олж төрөхөд бидний аз биш үү
Хүн биеэс уйдах тийм амархан байсан гэж үү

Дх: Ямар их үгүйлж байгаа мэдэж байна уу
Яагаад заавал чамайг минь биднээс холдуулж орхиод
Одод түгсэн тэр л шөнийг өглөө босоод би хүлээдэг
Ойлгож байна уу чамайг зүүдэндээ хардаг болохоор
Би ганцхан шөнийг хүлээнэ

3. Номин тэнгэрт гялтганах түм түмэн оддоос
Нойрон дунд минь харавчихлаа
Намуун далайд унах мянга мянган савартнаас
Нойрон дунд минь нэг нь үлдчихлээ
Томоогүйхэн алиалж явсан дүр чинь
Тоост хорвоод мөнхрөн үлднээ
Эх дэлхийгээ дэрлээд энх амгалан нойрсоорой
Эргээд биднийхээ дунд ахин хүн болж мэндлээрэй
Хөрст алтан дэлхийг дэрлээд тавтай нойрсоорой
Хүний энэхэн орчлонд бидэндээ эргээд ирээрэй
Хээрийн урьхан салхиар илбүүлэн илбүүлэн нойрсоорой
Хэнзхэн талын цэцэгсээр дэр хийж нойрсоорой
Хийсэн бүтээсэн бүхнээ дүгнэн дүгнэн нойрсоорой
Хэдэн сайн найздаа үгүйлэгдэн нойрсоорой

Дх: Ямар их үгүйлж байгаа мэдэж байна уу
Яагаад заавал чамайг минь биднээс холдуулж орхиод
Одод түгсэн тэр л шөнийг өглөө босоод би хүлээдэг
Ойлгож байна уу чамайг зүүдэндээ хардаг болохоор
Би ганцхан шөнийг хүлээнэ

Ямар их үгүйлж байгаа мэдэж байна уу
Яагаад заавал чамайг минь биднээс холдуулж орхиод
Одод түгсэн тэр л шөнийг өглөө босоод би хүлээдэг
Ойлгож байна уу чамайг зүүдэндээ хардаг болохоор
Би ганцхан шөнийг хүлээнэ