BOLD KHAIRIIN URGAMAL LYRICS
Хайрын ургамал
Сэтгэлдээ нартай яваа нэгнийгээ
Сайхан халуун урмын үгээр тэтгээрэй
Асаж байгаа галын дөл дээр
Усан нулимс унагаахгүйгээр
Алтан нарыг чиглэн хамтдаа ургаарай
Атаархлын бараан сүүдэрт даарахдаа
Андынхаа мөрөөр чангахан тэврээрэй
Дэмээр эвлэх хорвоод биесээ
Түшиж явахад гэрэл ойрхон
Түнэр шөнөөр ч саран гийдэг юм шүү дээ
Хүн өөрөө хайрын ургамал
Хайр өөрөө сэтгэлийн бурмаар
Тэжээгдэж
Тэтгэгдэж ертөнцөд амьдрах хүчийг олж авдаг юм шүү дээ
Мөнх амьдрах биш дээ хүний хорвоо дээр
Мөрөөдлөөрөө чи тэр бүхнийг бүтээгээд
Өнгө өнгийн жаргал бүхнийг
Өрөөл бусдад түгээгээрэй
Өөрийн гэсэн бүхнээ мөнхлөн үлдээгээрэй
Хайр дурлал аз жаргал бүхэн бидний замд
Гараа өргөөд чамайг намайг хүлээж байна
Хамгийн гол нь чи тэр бүгдийг
Халуун сэтгэлээр тосож аваад
Хан тэнгэрийн нартай цуг мандаарай
Хүн өөрөө хайрын ургамал
Хайр өөрөө сэтгэлийн бурмаар
Тэжээгдэж
Тэтгэгдэж ертөнцөд амьдрах хүчийг олж авдаг юм шүү x 2
Хүний амьдрал тэр чигээрээ гайхамшиг
Хүрэх газар хол юм шиг ч ойрхон байдаг юм шүү
Сайн явахад минь атаархал биш
Халуун сэтгэлээр тэтгээрэй
Хүн өөрөө хайрын ургамал
Хайр өөрөө сэтгэлийн бурмаар
Тэжээгдэж
Тэтгэгдэж ертөнцөд амьдрах хүчийг олж авдаг юм x 2
BOLD KHAIRIIN URGAMAL lyrics are property and copyright of their owners and are provided for educational purposes and personal use only.