CHINBOLOR,ENHMEND SETGELIIN GEREL LYRICS

 
Нарыг аргамжин танилцсан аавын хүү
Намайг гэх нь сэтгэлийнх шүү дээ
Навчис таалан буусан сувдан шүүдэр нь ээ
Намраар мэлмэрэн байх нь жам шүү дээ

Дахилт:
Сэвэлзэх салхинаас харамлана аа чамайгаа
Сэтгэлийн гэрлээ хайрлана аа ай хө

Сарыг саатаан учирсан ээжийн охин
Санана аа гэх нь хайрынх шүү дээ
Санчигт одтон унасан мөнгөн хяруу нь ээ
Санаанаас хүүшлэн буух нь үйлийнх шүү дээ

Дахилт:
Сэвэлзэх салхинаас харамлана аа чамайгаа
Сэтгэлийн гэрлээ хайрлана аа ай хө

Нартыг мартан ээнэгших бидэн хоёроо
Насных гэх нь итгэлийнх шүү дээ
Заяа нийлэн ханьсах хайрын учрал нь ээ
Замиланд хослон жаргах нь ээ ерөөлийнх шүү дээ

Дахилт:
Сэвэлзэх салхинаас харамлана аа чамайгаа
Сэтгэлийн гэрлээ хайрлана аа ай хө