CHINBOLOR,ENHMEND GEGEEN GUNIG LYRICS

 
Зүүдэндээ чамайг дуудан сэрээд
Зүрхний угаас санагалзан суухдаа би
Аньсганд торсон нулимсаа залгин
Аюулхай цээжиндээ цагаан гуниг тээдэг ээ

Дахилт:
Орчлонгийн шаргал өдрүүд урсан одно оо
Оддын дор гэгээн гуниг хөвөрнө өө

Сэтгэлдээ чамайг үргэлж санаад
Сэмэрч хайлан санагалзан суухдаа би
Алдрай насны дурсамжаа хадгалж
Ангир цээжиндээ хөнгөн гуниг тээдэг ээ

Дахилт:
Орчлонгийн шаргал өдрүүд урсан одно оо
Оддын дор гэгээн гуниг хөвөрнө өө

Харцандаа чамайг хайсаар сэрээд
Хайрын дуугаа аяланхан суухдаа би
Хүслээр болдоггүй хорвоотой эвлэрэн
Хүний орчлондоо эмтэрч суух юм аа

Дахилт:
Орчлонгийн шаргал өдрүүд урсан одно оо
Оддын дор гэгээн гуниг хөвөрнө өө