БАТСҮХ ЗӨӨЛӨН ЗӨӨЛӨН ЗАМБУУЛИН LYRICS
Агь үнэртсэн цэнхэр талын
Адуу нь дандаа сорлог байдаг
Уужуу тайван ухаант аавын минь
Үг нь дандаа эрдэнэ байдаг
Дахилт:
Зүүд хүртэл жаргаж сэрдэг
Зөв явахад зөөлөн зөөлөн замбуулин
Нар үдэлсэн буурал говийн
Салхи нь дандаа бүлээн байдаг
Насан өндөр сайхан ээжийн минь
Санаа нь дандаа сүү байдаг.
Дахилт:
Зүүд хүртэл жаргаж сэрдэг
Зөв явахад зөөлөн зөөлөн замбуулин
Бүжин туулай хярсан бутыг
Харахад нэг л нөмөртэй байдаг
Бүүвүй аялсан бүсгүй хүний
Харц нь дандаа зөөлөн байдаг.
Дахилт:
Зүүд хүртэл жаргаж сэрдэг
Зөв явахад зөөлөн зөөлөн замбуулин
БАТСҮХ ЗӨӨЛӨН ЗӨӨЛӨН ЗАМБУУЛИН lyrics are property and copyright of their owners and are provided for educational purposes and personal use only.