HURD NEG ANGIINHAN LYRICS

 
Хаврын бүлээн бороо надтай цуг явсан
Хайрын анхны зурвас бэх нь урсаж бүдгэрсэн
Ширээний ард сийлсэн үг бүхэн түүх өгүүлж
Чиний тухай бодол хайрын дуу болж эгшиглэнэ

Урь дуудсан хавар сургуулийн хаалгыг хааж
Уянга болсон дуугаа ангиараа дуулж суусан
Бие биенээ түшин далд гунигаа мартацгааж
Нэг ангийн хүүхдүүд тоотой хаврыг үдлээ

Он цагийг хамт туулсан ангийн охидууд
Орон зайг хамт илээсэн ангийн хөвгүүд
Нар угтаж гүйсэн үе тэнгийн найзууд минь
Насан туршдаа нэг ангийнхан

Он цагийг хамт туулсан ангийн охидууд
Орон зайг хамт илээсэн ангийн хөвгүүд
Нар угтаж гүйсэн үе тэнгийн найзууд минь
Насан туршдаа нэг ангийнхан

Дурсамж зургаа татуулахад сэтгэл минь үймран догдолж
Төгсөх өдрийн урт шөнө нойр минь хулжин хоносон
Маргааш бидний гунигийн бас баярын өдөр
Миний л мэдэх ангийнхан чиний мэдэх найзууд

Он цагийг хамт туулсан ангийн охидууд
Орон зайг хамт илээсэн ангийн хөвгүүд
Нар угтаж гүйсэн үе тэнгийн найзууд минь
Насан туршдаа нэг ангийнхан

Он цагийг хамт туулсан ангийн охидууд
Орон зайг хамт илээсэн ангийн хөвгүүд
Нар угтаж гүйсэн үе тэнгийн найзууд минь
Насан туршдаа нэг ангийнхан

Он цагийг хамт туулсан ангийн охидууд
Орон зайг хамт илээсэн ангийн хөвгүүд
Нар угтаж гүйсэн үе тэнгийн найзууд минь
Насан туршдаа нэг ангийнхан