TATAR-ÃÀÍÖÀÀÐÀÀ LYRICS

 
Би чамд хайртай гэдэг үг цээжинд ганцаараа
Хэн нэгэнд хэлье хайрын үгийг чангаараа
Зүрх зөрүүд зангаараа хайрлая хэмээн дэвэрч байна
Цонхны цаана зун цаг ирсэн ч зөөлөн бороо шивэрч байна
Сэтгэл минь хуучнаараа цасан ширхэг хаялна
Сая л энэ ганцаараа хайрын дуугаа аялна
Би бүсгүй хүний хайрыг гуниглан дурсана
Цонхонд дуссан бороон дуслууд цонх даган урсаад
Үдэш болохоор гадаа уйдаад хөлөө савлаад
Харьж яваа хосууд сэмхэн инээд алдаад тавлаад
Зүрхэнд минь хайрын зүгээс зөөлөн салхи сийгэнэ
Хэн нэгнийг хайрлая гэнэ бас үнсэлцэе гэнэ
Би хэн нэгний утга учир болохсон
Үгэнд минь уяраад үнсэх хайртай хүнээ олохсон
Гэтэл би ганцаараа тэврэх хүнгүй сэрж байна
Ганцаарааг мэдсэн юм шиг гадаа бороо зүсэрч байна
Энэ цэцэг бүү гандаг гээд хэн нэгний үсэнд хатгахсан
Бодолтой шүү гээд би зөөлөн гарыг нь атгахсан
Би мэднэ чи бид нар яльгүй зүйлээс маргадаг
Зүүнээс мандсан нар нь дээгүүр явсаар баруунд жаргадаг
Чи бид нар хэзээ ямар бороо орохыг шийддэггүй
Өнжин орсон борооны араас заавал наран гийдэггүй
Би тэгвэл чиний хажууд шүхэр барин зогсоё
Наран гийлгүй удаад уйдвал би хаалгыг чинь тогшоё
Гэтэл одоо ганцаараа үдшийн бүрийд дарагдаад
Түрүүнд орсон бороонд норсон гэдэг нь сэм анзаарагдаад
Сууж байвал зөрөөд өнгөрөхдөө хайр минь эргээд харчихаарай
Салхинд хийссэн хаалга байвал ороод нэг харчаарай
Цонхны цаанаа бороо шиврээд гэтэл сэтгэлд шаагина
Бодол минь чин сэтгэлээрээ хэн нэгнийг хайрлая гэнэ
Зүрхэнд хайрын үгс нь гунигтайгаар хангинана
Зүрх сэтгэлд янгинана хайрлая хэмээн цангинана
Хайр надад ирнэ хэмээн зүрх сэтгэл минь хөөрсөөр
Уйдаж хүлээсэн бороон дуслууд нэг нэгээрээ цөөрсөөр
Энэ бороо шивэрсээр нарнаас өмнө учрая
Сэтгэлээсээ байсаар хоюул хамтдаа хуучрая
Ганцаараа уйдаж суугаа хадаар дүүрэн хайрын үг
Хэлэх үг сэтгэлээсээ би хэлэе хайрын зүг
Би чамд хайртай гэдэг үг цээжинд ГАНЦААРАА
Хэн нэгэнд хэлэе хайрын үгийг нь чангаараа
ХАЙРЫГ ХҮСЭЭД БИ ГАНЦААРАА