БОЛД GEGEEN DOMOG LYRICS

 
Болд - Гэгээн домог

Энэхэн үгийг чамдаа хэлэх гэж яарсан гэвч
Эхлээд яагаад гэдгийг зүрхээрээ хэлье чамдаа би
Хамт хөтлөлцөөд явахад зүрх минь тогтохгүй
Хорвоо дээр хамгийн жаргалтай эр хүн би болж
Хөөрхөн хонхойдог хацар чинь үнсээч гээд
Уруулыг минь дуудаад байх шиг санагдах юм

Тийм болохоор би чамдаа хайртай
Илүү зүйл хэрэггүйгээр зөвхөн би биенээ хайрлая
Би сэтгэл минь чамтай нэгдээд
Бид хоёр хайраараа мөнхрөх гэгээн домог болсон

Үнсэхдээ би чинь нүдээ анихыг хүсдэггүй
Үнсүүлж байхдаа чи минь дэндүү хөөрхөн харагддаг шүү
Хайртай шүү гэж намайг аяархан шивэх бүрд
Ичэнгүйрэн намайг тэврээд би ч бас гэдэг
Чамаас өөр хэн нэгнийг хайрлаж чадахгүй би
Энгийн хэрнээ эрхэмсэг чи сахиусан тэнгэр

Тийм болохоор би чамдаа хайртай
Илүү зүйл хэрэггүйгээр зөвхөн би биенээ хайрлая
Би сэтгэл минь чамтай нэгдээд
Бид хоёр хайраараа мөнхрөх гэгээн домог болсон

Бидний хамт ххххх хххххххх ххххххххх
Бидний хайрын түүхийг хүн бүхэн дурсана аа
Тийм агуу хайрыг үлгэр мэт зохиогоод
Тэнгэр биш орчлон дээр хайрандаа жаргая аа

Тийм болохоор би чамдаа хайртай
Илүү зүйл хэрэггүйгээр зөвхөн би биенээ хайрлая
Би сэтгэл минь чамтай нэгдээд
Бид хоёр хайраараа мөнхрөх гэгээн домог