BOLD BOLD-BI CHINIIX BISH GEJVV DUET MARALJINGOO LYRICS

 
Надаас асуугаач учир нь би хариулахад бэлэн байна
Дурласан зүрх хэрхэн догдолдогийг
уулзалгүй удахаараа хэрхэн санадагийг
Надаас асуугаач өөрийнхөө тухай
Би чамд дурлаж болохуу
Нүд минь ирэх зүгийг чинь ширтэн суух юм
Хайрт минь гээд хайрт минь хэлээч
Уучлаарай гэхийг минь чи одоо сонсооч
Би чинийх биш гэдгийг ойлгооч
Учирсан хайр чинь чамд зовлон болноо
Уучлаарай гэхийг минь сонсооч
Надад дурласан сэтгэлийг чинь
Өрөвдөх зүрх надад байгаа ч чамайг хайрлах зориг надад дутлаа
Тэнгис шиг гүн хайр надад байна
Тэнд хоёулхнаа үлдэж болохгүй гэжүү
Битгий миний тухай бодооч гээд
Надаас гуйх хэрэггүйээ би зөвхөн чамайг бодож байна
Баяртай гэхийг чинь сонсмооргүй байна
Чи минийх биш гэдгийг ойлголоо
Учирсан хайр минь надад жаргал болоогүй ч
Уучлаарай гэсэнд чинь тайтгарлаа
Намайг мартаачдээ яг одооноос
Чи тэгэж чадахийг мэдэж байна
Сэтгэлд чинь дурсамж болон үлдье
Тэнгис шиг гүн хайр надад байна
Тэнд хоёулхнаа үлдэж болохгүй гэжүү
Битгий миний тухай бодооч гээд
Надаас гуйх хэрэггүйээ би зөвхөн чамайг бодож байна
Би яг одоо юуны ч тухай бодмооргүй байна
Битгий надад дурлаач гэж гуймаар байна
Болохгүй учирлын араас нэгнээ зовоогоод яахавдээ
Яагаад хайрт минь яагаад
Яадаж ганцхан удаа үнсүүлээч
Тэвчих хүсэл минь алга
Тэврэх мөрөөдлийг минь өгөөч
Тэнгис шиг гүн хайр надад байна
Тэнд хоёулхнаа үлдэж болохгүй гэжүү
Битгий миний тухай бодооч гээд
Надаас гуйх хэрэггүйээ би зөвхөн чамайг бодож байна